2009-10-19 13:59:55
Зориг Болдоо Халиунаа хоёртой хамт эмнэлэгт өнжив. Маргааш нь ажил дээрээ очсон боловч цагдаа нар хэргийн газар орж болохгүй гэж битүүмжилсэн байлаа. Тасагийн менежер хэд хоногтоо ажиллахгүй байх, ажил орж эхэлмэгц утасдаж дуудъя гэв. Зоригоогийн хувьд сайхан боломж гарч гэхдээ чухам юунаас эхэлж хайх вэ гэдэг том асуулт байлаа.
"Байр 13" цааш унших »
"Байр 13" цааш унших »

Усан үзэм болон улаан дарсанд их хэмжээгээр агуулагдах ресвератрол (Resveratrol; 3,5,4' trihydroxystilbene) хэмээх бодис нь энэ үйлдлийг үзүүлдэг. Эл бодисыг анх 1940 онд цэврээр ялгаж ба сүүлийн үед
Нүүх ажил ерөнхийдөө дуусч унаа авчирна гэсэн болдоо харин алга л байлаа. Зоригоод утас байхгүй тул дэмий хүлээхээс өөр юм байсангүй. Зам дээр гарч хэсэг хүлээж зогслоо. Тэр хавиар жаахан явж утасны автомат хайлаа. Нэг таарсан хүнээс асуутал нэлээд цаана байдаг гэв. Тийшээ явах хооронд Болдоо ирчих юм биш биздээ гэж бодогдон гэртээ буцаж очоод хэсэг хүлээлээ. Байдгүйээ. Гайхан нөгөө утас байдаг гэх газарлуу явлаа. Нэлээд явсны эцэст нөгөө автомат утсыг олж очин Болдооруу залгалаа. 
Болдоо "Халиукаад нэг юм тохиолдож. Өрөөнд нь өөрөөс нь гадна нэг хүн байгаад байна гэнэ. Би явахгүй бол горьгүй нь" гээд чи хамт явхуу гэсэн харцаар Зоргийг харлаа. Зориг хэлүүлэтгүй "би хамт явы. Гэхдээ чи намайг эхлээд ажил дээр буулгаад өг. Даргадаа өнөөдөр ажиллаж чадахгүй болсноо хэлэхгүй бол болохгүй. Ядаж байхад энэ утас хайчдаг байнаа" гээд шүүгээгээ уудлан хувцсаа сольж өмсөв. Хоёул Болдоогийн унаж ирсэн машинд суугаад Зоригоогийн ажилруу давхилаа. 